其他
又有12名中国务工人员从蒙古国被驱逐出境
Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас БНХАУ-ын 12 иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болжээ.
ГИХГ-ын алба хаагчид энэ сарын 4-6-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны 17 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтад БНХАУ-ын нийт 69 иргэнийг хамруулснаас “Монгол туйвар транс” компанид ажиллаж байсан нэг иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн байсан тул зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулж, албадан гаргах болжээ. Мөн “Оюундалай”, “Энх эрдэнэ мөнх” компанид зөвшөөрөлгүй ажиллаж байсан 11 иргэний оршин суух зөвшөөрлийг цуцалж, Монгол Улсаас гаргах болжээ.